Санжаагийн Баярын Засгийн газар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

2007 оны 10 сард болсон МАХН-ын 25-р их хурлаар Санжаагийн Баярыг намын даргаар сонгож, 11 сард Миеэгомбын Энхболдын Засгийн газрыг огцоруулан, 11 сарын 22-ны өдрийн УИХ-ын чуулганы хурлаар гишүүдийн 97.1%-ийн саналаар С.Баяр Монгол Улсын Ерөнхий сайд болсон. 2008 оны Улсын Их Хурлын сонгуульд олонх болж, тус оны 9 сарын 11-ний өдрийн хуралдаанаараа оролцсон гишүүдийн 98.5 хувийн саналаар Монгол Улсын ерөнхий сайдаар дахин томилсон. Мөн 7 сарын 1-ний үймээнээс болж, Ардчилсан намтай хамтарсан засгийн газар байгуулахдаа 5 сайдын суудлыг өгсөн. 2009 оны 10 сарын 28 нд С.Баяр нь өвчний улмаас Ерөнхий сайдын албан тушаалаа хүлээлгэн өгснөөр түүний засгийн газар огцорсон.

С.Баярын Засгийн газар[засварлах | кодоор засварлах]

Эхний засгийн газрын бүтэц (2007 оны 11 сар - 2008 оны 8 сар)[засварлах | кодоор засварлах]

Яамдын сайд[1]
Албан тушаал Сайдын нэрс Ажилласан огноо Нам
Шадар сайд Миегомбын Энхболд 2007 оны 11 сар - 2008 оны 9 сар МАХН
Монгол Улсын сайд,

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

Нямаагийн Энхболд МАХН
Байгаль орчины сайд Ичинхорлоогийн Эрдэнэбаатар МАХН
Батлан хамгаалахын сайд Жамъяндоржийн Батхуяг МАХН
Барилга хот байгуулалтын сайд Ц.Цолмон МАХН
Боловсрол, шинжлэх ухааны сайд Нордовын Болормаа МАХН
Гадаад харилцааны сайд Санжаасүрэнгийн Оюун ИЗН
Сангийн сайд Чүлтэмийн Улаан МАХН
Хууль зүйн сайд Цэндийн Мөнх-Оргил МАХН
Хүнс хөдөө аж ахуйн сайд Цэрэндоржийн Ганхуяг МАХН
Зам тээвэр, аялал жуулчалын сайд Раднаабазарын Раш МАХН
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Дамдины Дэмбэрэл МАХН
Түлш, эрчим хүчний сайд Чимэдийн Хүрэлбаатар МАХН
Эрүүл мэндийн сайд Бямбаагийн Батсэрээдэнэ МАХН
Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү МАХН

Хоёр дахь засгийн газрын бүтэц (2008 оны 9 сар - 2009 оны 10 сарын 28)[засварлах | кодоор засварлах]

Яамдын сайд[2]
Албан тушаал Сайдын нэрс Ажилласан огноо Нам
Тэргүүн Шадар сайд Норовын Алтанхуяг 2008-2009 АН
Шадар сайд Миегомбын Энхболд МАХН
Монгол Улсын сайд,

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

Бадраагийн Долгор МАХН
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүх АН
Батлан хамгаалахын сайд Лувсанвандангийн Болд АН
Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ёндонгийн Отгонбаяр МАХН
Гадаад харилцааны сайд Сүхбаатарын Батболд МАХН
Сангийн сайд Сангажавын Баярцогт АН
Хууль зүйн сайд Цэндийн Нямдорж МАХН
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай МАХН
Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Халтмаагийн Баттулга АН
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Төгсжаргалын Ганди МАХН
Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт МАХН
Эрүүл мэндийн сайд Самбуугийн Ламбаа АН

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. gogo.mn. "С.Баярын Засгийн газрын "Битүү морьд" тодров". gogo.mn. Retrieved 2024-05-14.
  2. vip76. "Монгол Улсын Засгийн Газар". vip76.mn. Retrieved 2024-05-14.