Ерөнхий сайд

Ерөнхий сайд нь гүйцэтгэх засаглалын тэргүүн, өөрөөр Засгийн газрын тэргүүнийг заасан илэрхийлсэн албан тушаал юм. Ерөнхий сайдын албан тушаал нь Хаант засаглал, Бүгд найрамдах засаглалтай орнуудын алинд ч байдаг бөгөөд тухайн улсын хаан, ерөнхийлөгчийн доорх албан тушаалтан. Орчин үеийн ихэнх улсад засгийн газрын тэргүүн байдаг ч Орос, БНСУ, Хятад зэрэг ерөнхийлөгчийн засаглалтай улсад ерөнхийлөгчийн тэргүүлсэн засгийн газрын гишүүн, дэд ерөнхийлөгчийн шиг үүрэгтэй нэр төдий байдаг.

Ерөнхий сайдыг орчин үед дараах гурван байдлаар сонгон томилж байна. Ихэнх оронд сонгуулийн зарчмаар сонгож томилох, зарим оронд олонх болсон намын гишүүдийн саналаар, мөн ерөнхийлөгчийн зарлигаар томилох гэсэн гурван аргаар ихэвчлэн 4 жилийн хугацаатай томилдог.

Уг албан тушаалыг Германд "Канцлер", Англи хэлтэй орнууд "Prime minister", ОХУ"Председатель Правительства Российской Федерации" ("ОХУ-ын Засгийн газрын тэргүүн" гэсэн утгатай. Товчоор "Премьер-министр" гэдэг), Италид "Presidente del Consiglio dei Ministri della Repubblica Italiana" (БН Итали улсын Сайд нарын зөвлөлийн дарга гэх утагтай) гэх зэргээр улс бүрийн хэлээр өөрөөр нэрлэдэг ч, нэрний утга, хариуцах албан үүрэг, хариуцлага нь ижилхэн байдаг.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]