Jump to content

Эминэм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эминэм
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрМаршал Брюс Матерс III
Төрсөн1972 оны 10 сарын 17 (1972-10-17) (51 настай)
АНУ, Миссури, Сент Жосеф
ГаралАНУ, Мичиган, Детройт
Хөгжмийн урсгалХип хоп
МэргэжилРеппер, дуу зохиогч, хөгжмийн продюсер, дуу бичлэгийн гүйцэтгэх ажилтан, жүжигчин
Идэвхтэй1988-Одоог хүртэл
СтудиШэйди, Афтермэт, Интерскоп, Вэб, Полидор
Цахим хуудасwww.eminem.com

Мэргэжлийн хувьд Эминэм гэгддэг Маршал Брюс Матерс III нь (1972 оны 10 дугаар сарын 17-нд төрсөн) Америкийн реппер юм. Тэрээр Дундад Америкхип хоп урсгалыг түгээн дэлгэрүүлсэн гэж үнэлэгддэг бөгөөд бүх цаг үеийн хамгийн агуу репперүүдийн нэг гэж тооцогддог. Түүний дэлхийн хэмжээнд хүрсэн амжилт нь хип хоп урлагт цагаан арьст репперүүдийг хүлээн зөвшөөрөх, арьс өнгөний ялгарварлыг эвдсэн гэж үздэг. 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үед Эминэм өөрийн уран бүтээлүүдээс болж түүний дуунууд нь Америкийн доод түвшний хүмүүс болон бусад өөр төрлийн уран бүтээлчдэд бухимдал болж янз бүрийн хэл ам, зөрчил, маргааны эзэн болсон байна. Эминэмийн хамгийн алдартай бүтээлүүд нь "My Name Is", "The Real Slim Shady", "The Way I Am", "Stan", "Without Me", "Lose Yourself", "Mockingbird", "Not Afraid", "Love The Way You Lie", "Rap God", "The Monster", "River", "Godzilla" нар болой.

Түүний анхны цомог нь Infinite (1996) болон өргөтгөсөн хэлбэр-ээр Slim Shady EP (1997)-г гаргасны дараа Эминэм Др. Дре-ийн Афтермат Энтертайнмент-тай гэрээ байгуулж дараа нь 1999 онд The Slim Shady LP цомогоо гаргаж түүний алдар нэрд хүрэх замнал нь эхэлсэн. Түүний дараагийн хоёр цомог болох The Marshall Mathers LP (2000) болон The Eminem Show (2002) цомогууд нь аугаа их амжилтыг авчирч хоёулаа Грэмми-ийн оны шилдэг цомог-т нэр дэвшсэн. Дараагийн цомог болох Encore (2004) цомогоо гаргасны дараа Эминэм 2005 онд хар тамхи мансууруулах бодис-нд донтсоны улмаас урлагаасаа завсарлага авчээ. Тэрээр 4 жил завсарлага авсаны эцэст Relapse (2009) болон Recovery (2010) цомогуудаа гаргаснаар хөгжмийн салбартаа эргэн ирсэн бөгөөд цомог нь 2010 онд дэлхий даяар хамгийн их борлуулалт-тай цомог болж 2002 онд гаргаж байсан The Eminem Show цомогийн дараагаар эрэмбэлэгджээ. Мөн дэлхий даяар оны шилдэг борлуулалттай цомог болсон юм. Дараагийн жилүүдэд нь The Marshall Mathers LP 2 (2013), Revival (2017), Kamikaze (2018), Music to Be Murdered By (2020) гэсэн цомогуудыг гаргасан. Сүүлийн үеийн мэдээгээр 12 дахь студийн цомогоо The Death of Slim Shady (Coup de Grâce) гэх нэртэйгээр 2024 оны зун гаргахаар төлөвлөж байна. Анхны сингл нь Houdini гэх уран бүтээл 2024 оны 05 дугаар сарын 31-нд олны хүртээл болоод байна.

Эминэм соло карьераасаа гадна Д12 гэх хип хоп хамтлагийн гишүүн байсан. Тэрээр мөн Детройт хотын реппер Ройс Да 5’9”-тэй хамтран ажилладаг бөгөөд хамтралын нэр нь Байд Мийтс Ивил гэж нэрлэгддэг. Эминэм 2002 онд өөрийн амьдралаас сэдэвлэсэн 8 Mile нэртэй хөгжимт драмын кинонд тоглож дүр бүтээсэн. Киноны саундтрак Lose Yourself дуу нь Биллборд Хот 100-г 12 долоо хоногийн турш тэргүүлсэн бөгөөд Академийн шагнал гардуулах ёслолоос Шилдэг эх дууны шагнал-ыг хүртсэнээр Эминэм Оскарын шагналыг хүртсэн анхны хип хоп уран бүтээлч болсон юм. Тэрээр The Wash (2001), Funny People (2009), The Interview (2014) кинонуудад болон Entourage (2010) гэх телевизийн олон ангит кинонд ч тоглоод амжсан. Эминэм өөрийн студи болох Шэйди Рекордс-ыг менежер Пол Розенберг-тэй хамтран байгуулсан бөгөөд 50 цент, Д12, Оби Трайс зэрэг уран бүтээлчдийн карьерыг эхлүүлэхэд тусласан. Тэрээр мөн Сириус XM радио дээр өөрийн Шэйд 45 гэх сувагаа ч байгуулжээ.

Эминэм бол дэлхий даяар 220 сая гаруй цомогийн борлуулалттай бөгөөд бүх цаг үеийн хамгийн их цомог нь борлогдсон хөгжмийн уран бүтээлчид-ийн нэг юм. Тэрээр 2000-аад оны АНУ-д хамгийн их цомог борлуулалттай хөгжмийн уран бүтээлч, 2010-аад оны АНУ-д хамгийн их цомог борлуулалттай эрэгтэй хөгжмийн уран бүтээлч байсан бөгөөд нийт дүнгээр гуравдугаарт бичигдэж байсан. Биллборд-оос түүнийг Арван жилийн шилдэг уран бүтээлч (2000-2009) гэж нэрлэсэн. The Marshall Mathers LP, The Eminem Show, Curtain Call: The Hits цомогууд, "Lose Yourself", "Love The Way You Lie", "Not Afraid" зэрэг дуунууд нь Америкийн дуу бичлэг, үйлдвэрлэлийн холбоо (RIAA)-оос Даймонд буюу хамгийн дээд зэрэглэлийн гэрчилгээг нь авсан. Роллинг Стоун сэтгүүлээс түүнийг Бүх цаг үеийн шилдэг 100 уран бүтээлч, Бүх цаг үеийн шилдэг 100 дуу зохиогч-ын жагсаалтад оруулсан. Тэрээр 15-н Грэмми-ийн шагнал, 8-н Америкийн хөгжмийн шагнал, 17-н Биллборд хөгжмийн шагнал, Академи, Эмми, MTV Европын хөгжмийн шагнал зэрэг олон шагналыг хүртсэн. Мөн 2022 оны 11 дүгээр сард Эминэм Рок н Роллын алдрын танхим-д элссэн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Бага нас[засварлах | кодоор засварлах]

Маршал Брюс Матерс III нь 1972 оны 10 дугаар сарын 17-нд Миссури мужийн Сент Жосеф хотод Маршал Брюс Матерс Жэй-ар ба Дэбора Рэй “Дэбби” (нээ Нелсон) нарын хүүхэд болон мэндэлжээ. Тэрээр Шотланд, Уэльс, Англи, Чероки, Герман, Швейцарь, Польш, магадгүй Люксембург гаралтай.

Ээж нь түүнийг төрүүлэхээс өмнө 73 цагийн турш амаржихад маш хүнд байсан бөгөөд амийг нь авах шахах хэмжээний хүнд төрөлт байсан гэдэг. Эминэмийн эцэг эх салахаасаа өмнө Дакотас-Монтана-ийн хилийн дагуух Рамада зочид буудалд тоглодог Дэдди Варбакс нэртэй хамтлагт байсан. Эминэмийг ой 6 сартай байхад нь түүний аав гэр бүлээ орхисон бөгөөд Эминэм зөвхөн ээжтэйгээ хоцорч ядуу тарчиг нөхцөлд өсжээ. Түүний ээж дараа нь Натан “Нэйт” Кэйн Самара хэмээх хүүтэй болжээ. Эминэм 12 нас хүртэлээ ээжтэйгээ хэд хэдэн удаа нүүж Детройт хотын захын дүүрэг болох Мичиган мужийн Уоррен хотод суурьшихаасаа өмнө Миссуригийн хэд хэдэн хотуудад (Сент Жосеф, Саванна, Канзас зэрэг) амьдарч байжээ. Эминэм ээжтэйгээ байнга хэрэлддэг байсан бөгөөд түүнийг нийгэмд маш сэжигтэй, магадгүй гаж донтон гэж тодорхойлсон байдаг. Тэрээр аавдаа захидал бичдэг байсан боловч бичсэн захидал нь буцаад хүрээд ирдэг байжээ.

Түүнийг бага байхад нь Д’Анжело Бэйли хэмээх танхай этгээд Эминэмийн толгойг хүнд гэмтээж байсан бөгөөд энэ үйл явдлыг Эминэм Brain Damage дуун дээрээ хошигносон маягаар дуулсан байдаг. Дэбби энэ асуудалаас болж 1982 онд сургуулийг нь шүүхэд өгчээ. Дараа жил нь Макомб тойргийн шүүгч уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүхэд сургуулийн эсрэг нэхэмжлэл гаргахгүй гэж мэдэгджээ. Эминэм залуу насныхаа ихэнх хугацаанд ээжтэйгээ Детройт хотод ажилчин ангийн байдалтайгаар өнгөт арьст хүмүүсийн дунд амьдардаг байв. Ээж хүү хоёрын эргэн тойронд цагаан арьст хүмүүс амьдардаг ердөө 2 өрх байсан болохоор Эминэм өнгөт арьст залууст хэд хэдэн удаа зодуулдаг байжээ.

Эминэм хип хоп урсгалд хөл тавихаасаа өмнө комик номын зураач болохыг эрмэлзэж, тууль ярих сонирхолтой байсан. Түүний анхны реп дуу Breakin’ киноны Reckless хэмээх Айс-T-тэй хамтарсан дуу бөгөөд энэ нь түүний авга ах Ронни Полкингхарны бэлэг байжээ. Авга ах нь түүнтэй ойр дотно байсан бөгөөд түүнд хөгжмийн зөвлөгч болжээ. 1991 онд авга ах Полкингхарн нь амиа хорлоход Эминэм гүн шокноосоо болж олон хоногийн турш олон нийтээс өөрийгөө тусгаарлаж мөн оршуулах ёслолд нь ч оролцоогүй ажээ.

14 настайдаа Эминэм ахлах сургуулийн найз Майк Рубитэй реп хийж эхэлж, тэд өөрсөддөө Маникс болон M&M нэрийг өгч M&M нь хожим нь Eminem болж хувирсан юм. Эминэм хөрш буюу ахлах сургуулийн найз Осборн, реппер Прүүф-ийн хамтаар цайны өрөөнд нууцаар чөлөөт реп тулаан хийхээр ордог байжээ. Бас тэд Бямба гаригт болдог Детройтын реп тайзны хувьд Ground Zero гэж тооцогддог Вэст 7 Майл Рөүд дах хип хоп дэлгүүрт болдог микрофоны нээлттэй тэмцээнд оролцдог байв. Өнгөт арьстнуудын салбарт амжилтанд хүрэхийн тулд тэмцэж байсан Эминэм андерграунд хип хоп сонирхогчдын талархалыг хүлээсэн юм. Тэрээр шүлэг бичихдээ ихэнх үгсээ холбохыг хичээдэг байсан ба цаасан дээр урт үг эсвэл хэллэг бичиж үе бүр дээрээ ажилладаг байв. Хэдийгээр үгс нь ихэвчлэн утга учиргүй болдог байсан ч энэ нь Эминэмд дуу, шүлэг бичихэд нь дасгал болсон юм.

Хэдэн жилийн дараагаар Эминэм Кимберли Энни “Ким” Скотт хэмээх бүсгүйтэй танилцаж, үерхэж эхэлжээ. Үүнээс үүдэж 17 насандаа хичээлээ тасалдаг, муу сурлагатай байсаны улмаас Линколн ахлах сургууль-аа орхижээ. Хэдий Англи хэлдээ сонирхолтой байсан ч уран зохиолд сонирхолтой биш (хошин шогийн номыг илүүд үздэг) математик, нийгмийн хичээлд бүр ч дургүй байжээ. Эминэм сургалтын төлбөрөө олохын тулд ээждээ туслан өөрөө ч ажил хийдэг байв. Түүний хийж байсан ажлын газрын нэг нь Уоррен дах Little Caesar’s Pizza гэх пиццаны газар байсан юм. Хожим нь Эминэм ярихдаа ээж нь түүний цалингийн ихэнхийг нь авч гэрээсээ хөөдөг байсан гэж ярьжээ. Ээжийгээ бинго тоглохоор явахад тэрээр стерео хөгжим тоглуулж дуу бичдэг байжээ.

1988-1997: Уран бүтээлийн эxлэл үе, Infinite ба Гэр бүлийн асуудал[засварлах | кодоор засварлах]

Эминэм ах дүү Жефф ба Марк Басс нарын хамтран ажиллуулдаг FBT продакшнд анхны дебют цомог Infinite цомгоо бичүүлж түүнийгээ Web Entertainment-ийн нэрийн дор гаргасан билээ.

1997-1999: Слим Шэйди-ийн эрин үе, The Slim Shady LP ба Уран бүтээлийн гараа[засварлах | кодоор засварлах]

Эминэм өөрийн хоёрдогч дүр болох Слим Шэйди-ээрээ олны анхаарлыг татаж эхэллээ. Тэрээр энэ дүрээрээ хар тамхи, хүчингийн хэрэг, аллагын тухай дуунуудадаа илэрхийлдэг. 1997 оны хавар Вэб Энтертайнмент дээр анхны EP болох Slim Shady EP-ээ бичүүлж, өвөл нь дуусгаж бэлэн болгожээ. Энэхүү EP-нд хар тамхины хэрэглээ, секс скандал, сэтгэцийн тогтворгүй байдал, хүчирхийлэл, ядуурал, гэр бүлийн дотоод асуудлуудын талаарх зэрэг хүндхэн сэдвүүдээр гардаг. Хип хоп сэтгүүл болох The Source-ын 1998 оны 03 дугаар сарын дугаарын "Unsigned Hype" буланд Эминэмийг онцолсон байдаг.

Тэрээр ажлаасаа халагдаж, гэрээсээ хөөгдсөнөөр 1997 онд Лос Анжелес руу үндэсний хэмжээний тулаант реп-ийн тэмцээн болох Реп Олимп-д оролцохоор явлаа. Тэрээр энэ тэмцээнд Прожект Бловэд кревийн MC Отервайз-д ялагдаж хоёрдугаар байранд орсон юм. Тэр тэмцээнд Интерскоп Рекордс-ын дадлагажигч Дин Гейстлингир гэгч оролцож байсан бөгөөд тэрээр Эминэмээс Slim Shady EP-ийн хуулбарыг авч гүйцэтгэх захирал Жимми Иовин руу илгээсэн байна. Иовин дараа нь Афтермат Энтертаймент-ийн үүсгэн байгуулагч, N.W.A хамтлагийн үүсгэн байгуулагч Др. Дре дээр тэрхүү материалыг авчирч тоглуулж үзүүлжээ. Дре EP-г сонсч үзсэнийхээ дараагаар сэтгэгдэлдээ: “Новш гэж! Энэ хэн бэ? Жимми түүнийг олоорой” хэмээн Матерсын реп хийх авьяас өөрийг нь гайхшруулж байгаагаа илэрхийлжээ. Хэдийгээр хамтрагчид нь түүнийг цагаан арьст реппер ажилд авлаа гэж шүүмжилсэн ч Дре өөрийн шийдвэртээ итгэлтэй байлаа. Эминэм өсвөр насандаа N.W.A-г сонссоноосоо хойш Дре-г шүтэн бишэрч ирсэн бөгөөд түүнтэй цомог гаргана гэхээсээ сандарч байв. Тэрээр хэд хэдэн үр дүнтэй бичлэг хийсний эцэст Дре-тэй ажиллахад илүү таатай болсон юм.

Эминэм 1999 оны 02 дугаар сард The Slim Shady LP цомогоо гаргасан. Хэдийгээр энэ цомог оны хамгийн алдартай цомогуудын нэг байсан ч (Оны эцэсээр Трипли Платиниум-аар баталгаажсан) түүнийг андерграунд реппер Кэйж-ийн хав маяг, сэдвийг нь дуурайсан хэмээн буруу шааж байсан. Цомог дах дуунуудын үгнүүд нь олны хэл ам, маргааныг дэгдээж байлаа: ’97 Bonnie & Clyde дуунд Эминэм нялх охинтойгоо эхнэрийнхээ цогцосыг хаях тухай, мөн Guilty Conscience дуунд эрчүүдийг эхнэр болон нууц амрагаа хөнөөхийг өдөөсөн тухай өгүүлдэг. "Guilty Conscience" дуу нь Др. Дре, Эминэм хоёрын анхны хамтарсан уран бүтээл юм. Хожим нь тэд Др. Дре-ийн 2001 цомогт Forgot About Dre, What’s The Difference, The Watcher, Эминэмийн The Marshall Mathers LP цомогт Bitch Please II, The Eminem Show цомогт Say What You Say, Encore цомогт Encore/Curtains Down, Relapse цомогт Old Time’s Sake, Crack A Bottle зэрэг дуунуудыг хамтран бүтээжээ. The Slim Shady LP цомог RIAA-с Куадрупли Платиниум цомогоор баталгаажсан.

1999-2003: The Marshall Mathers LP ба The Eminem Show[засварлах | кодоор засварлах]

Эминэм The Slim Shady LP цомогоо гаргасны дараа 1999 оны сүүлээр Шэйди Рекордс нэртэй өөрийн дуу бичлэгийн студээ байгуулжээ.

1999-2000 онд бичигдсэн The Marshall Mathers LP цомог 2000 оны 05 дугаар сард гарсан. Цомог эхний 7 хоногтоо 1.76 сая хувь борлогдож алдарт реппер Снуп Догг-ийн Doggystyle болон поп дуучин Бритни Спирс-ийн ...Baby One More Time цомогуудын амжилтыг эвдэж АНУ-ын түүхэнд гарч байгаагүй хамгийн хурдацтай борлогдсон цомог болж чаджээ. Цомогийн эхний сингл болох The Real Slim Shady дуу нь мөн нилээд амжилтыг авчирч энэ дуунд хэд хэдэн алдартнуудыг доромжилсон үг хэллэгүүд байдаг ба дуучин Кристина Агилера, Лимп Бизкит хамтлагийн гишүүн Фред Дорст, Америкийн телевиз, радионы хөтлөгч Карсон Дэйли нарыг гутаасан маягтай гардаг. Цомогийн дараагийн сингл болох The Way I Am дуу нь 2 дах сингл болон гарчээ. Энэ сингл нь өмнөх 2 дахь цомогийн анхны сингл My Name Is-ээс илүү хувь зарагджээ. My Name Is дууныхаа клипэнд рок дуучин Мэрилин Мэнсон-г мөн л элэглэсэн маягаар гардаг. Хэдийгээр Эминэм My Name Is дуууны клипэнд Мэрилин Мэнсоныг элэглэсэн ч тэд сайн харилцаатай байсан ба Мэнсон The Way I Am дууны клипэнд тоглосон бөгөөд Эминэмтэй хамтран энэ дууны ремиксийг ч гаргасан байдаг. Цомогийн 3 дахь сингл болох Stan нь Q сэтгүүлийн бүх цаг үеийн шилдэг реп дуугаар тодорч, мөн Top40-Charts.com сайтад бүх нийтийн санал асуулгаар 10-р байранд эрэмбэлэгдсэн байна. Үүгээр зогсохгүй Роллинг Стоун сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн шилдэг 500 дууны жагсаалтын 296-р байранд орсон байна. 2000 оны 07 дугаар сард The Source сэтгүүлийн нүүрэнд анхны цагаан арьст уран бүтээлчээр нэрлэгдсэн байна. The Marshall Mathers LP цомог нь дэлхий даяар 32 сая хувь борлогдож 2011 оны 03 дугаар сард RIAA-д шилдэг Diamond цомгоор батлагдсан байна.

2000 онд Эминэм Др. Дре, Снуп Догг, Xзибит, Айс Кюүб нартай Up in Smoke Tour, Лимп Бизкит-тэй Family Values Tour, Папа Роуч, Лудакрис, Xзибит нартай Anger Management Tour гэсэн аялан тоглолтуудыг тус тус хийж байжээ. Эминэм 2001 онд 43 дах Грэмми-ийн шагнал гардуулах ёслол дээр Элтон Жон-той тоглосон бөгөөд бэлгийн цөөнхийн холбоо болох GLAAD нь Эминэмийн дуунуудад бэлгийн цөөнх хүмүүсийг доромжилсон өнгө аястай байсан гэж үзсэн бөгөөд Жоныг Эминэмтэй хамтран дуулахыг буруушааж байжээ. Үүгээр зогсохгүй шагнал гардуулах ёслолын өдөр 02 дугаар сарын 21-нд GLAAD холбоо Степлс төв (ёслол болсон газар)-ийн гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байв. Эминэм бол реппер Жэй-Зи-ийн шүүмжлэлд өртөж байсан The Blueprint цомогийн Renegade дууг продюсерлэж, хамт ажилласан цорын ганц уран бүтээлч юм.

The Eminem Show цомог нь 2002 оны 05 дугаар сард нээлтээ хийсэн. Энэ нь бас нэг томоохон амжилт болж, чартуудын нэгдүгээрт орж, эхний долоо хоногтоо 1.332 сая гаруй хувь борлогджээ. Эхний синглээр Without Me гарч энэхүү дуунд Лимп Бизкит, Дик Чейни, Лин Чейни, Моби болон бусад уран бүтээлчдийг гутаасан өнгө аястайгаар гарчээ. The Eminem Show цомогт түүний алдар нэр, эхнэр, охинтойгоо харьцах харьцаа, хип хоп урлагт эзлэх байр суурийнхаа талаар өгүүлдэг. AllMusic-ийн Стипен Томас Эрлвэйн гэгч The Eminem Show бол The Marshall Mathers LP цомогоос арай тааруухан болсон гэж дүгнэсэн юм. Гэвч The Eminem Show цомог дэлхий даяар 27 сая хувь борлогдсон бөгөөд 2002 оны хамгийн өндөр борлуулалттай цомог болжээ.

2003-2007: Encore ба Уран бүтээлийн завсарлага үе[засварлах | кодоор засварлах]

Энэ үед түүний ар гэрийн амьдрал хүндхэн байсан бөгөөд ээжийнх нь хэрэг нилээн хурцдаж байлаа. Мөн тэр энэ үед Vocodin Ambien гэх мэт тайвшруулах эмэнд хэт донтож хамааралтай болсон байлаа. Анх удаа тэр 8 миль киноны зураг авалтын үеэр маш их ядрахад нь хэн нэгэн(зүгээр би мэдэхгүй мэдэх нэгэн нь засчих) түүнд амбиен санал болгосон байна. Энэ нь түүний хэдэн жилийн турш үргэлжилсэн мансууруулах бодисын асуудлын эхлэл болжээ.Түүний Curtain Call: The Hits цомогт багтсан FACK дууны утгын тухайд фэнүүдээс нь маш их шүүмжлэл болон гайхшран дургүйцэн сэтгэгдэл ирсэн бөгөөд сүүлд тэрбээр үүнд тайлбар хийхдээ: "Амбиен чамайг хоногт 2 оос дээш цаг унтуулахгүй. Чи бүхэл өдрийн турш яг л новш шиг болох болно" гэсэн байна. Тэр энэ үед жин маш их нэмдэг байсан. Шалтгаан нь Vocodin уусны дараа ходоодыг түлж маш их өвтгөдөг. Үүнээс сэргийлж тэр эм уух болгондоо юу ч хамаагүй идсээр маш их жин нэмсэн байсан.Тэр нэгэн удаа эмийнхээ тунг хэтрүүлэн 40 өөс дээш ширхэгийг нэг дор хэрэглэн ухаан алдсанаас эмнэлэгт хүргэгджээ. Түүнийг эмч нар "2 цагийн дараа ирсэн бол үхэх байсан" гэж хэлсэн байна.

2007-2009: Эргэн ирэлт ба Relapse[засварлах | кодоор засварлах]

2009-2011: Recovery ба Bad Meets Evil-ийн нэгдэл[засварлах | кодоор засварлах]

2012-2014: The Marshall Mathers LP 2[засварлах | кодоор засварлах]

2014-2016: Shady XV ба Southpaw[засварлах | кодоор засварлах]

2014 оны зун Эминэм, Розенберг нар олон нийтийн сүлжээ сайтуудад #SHADYXV гэсэн утга агуулгатай хаштег цацаж эхэлсэн бөгөөд Эминэм ч өөрөө тайзан дээр хаштегтэй футболк өмссөн байв. Харин энэ нь Шэйди Рекордс лэйблийн уран бүтээлчдийн удахгүй гарах төслийн нэр болох нь тодорхой болсон юм. Тэгээд тун удалгүй цомогийн анхны сингл болох дуучин Сиа-тай хамтарсан Guts Over Fear уран бүтээл гарч, цомогийн дууны жагсаалтын мэдээлэл оны 10 дугаар сарын 29-нд олонд ил болжээ. Дараагаар Шэйди Рекордсын уран бүтээлчид цомогоо сурталчлах зорилгоор Cypher хийж Эминэм өөрөө 7 минут гаруй чөлөөт үзүүлбэр үзүүлсэн. Оны 11 дүгээр сарын 11-нд цомогийн 2 дах сингл Detroit Vs. Everybody гэх нэртэйгээр Эминэм, Деж Лоф, Ройс Да 5’9”, Дэнни Браун, Биг Шон, Трик Трик нарын хамтарсан цоо шинэ уран бүтээл гарч, Shady XV цомог маань ч удалгүй 11 дүгээр сарын 24-ний хар баасан гариг-ийг угтаж гарав. Энэхүү цомог нь Шэйди Рекордсын Д12, Слаутерхаус, Байд Мийтс Ивил, Елаволф зэрэг уран бүтээлчдийн хамгийн хит болж байсан дуунууд мөн тэдний цоо шинэ бүтээлүүд багтсан 2 дискнээс бүрдсэн цомог болсон юм. Энэ цомог маань Биллборд 200 чартын гуравдугаарт бичигдэж, АНУ-д эхний долоо хоногтоо 138,000 хувь борлогджээ.

2015 оны 03 дугаар сарын 12-нд The Official Eminem Box Set гэх нэртэй дотороо 10 диск, винил хайрцаг бүхий багц гарлаа. Энэ нь Эминэмийн 7 студийн цомог (Infinite хасагдаад), 8 Mile киноны дуу, Eminem Presents: The Re-Up, Curtain Call: The Hits цомогуудын цуглуулга болсон багц юм. Тэгээд уран бүтээлийн ажил ч цааш үргэлжилж оны 04 дүгээр сарын 20-нд реппер Тек Найна, Крисз Калико нартай Speedom (WWC2), мөн Елаволфын Love Story цомогийнх нь Эминэмтэй хамтарсан Best Friend гэсэн шинэ дуунууд ар араасаа цацагдсан.

Эминэм бол Southpaw киноны гүйцэтгэх продюсер юм. 2015 оны 06 дугаар сарын 02-нд киноны саундтрейк Эминэмийн Phenomenal дуу гарсан. Оны 07 дугаар сарын 10-нд өөр нэг сингл болох Эминэм, Гвен Стефани-тай хамтарсан Kings Never Die дуу Эминэмийн Youtube Vevo сувагаар дамжуулан бас гарсан.

2016 оны 09 дүгээр сард Эминэм дуучин Скайлер Грей-ийн Natural Causes цомогт багтсан Kill For You дуунд оролцжээ. Оны 10 дугаар сарын 19-нд Эминэм улс төрийн утга агуулгатай Campaign Speech гэх шинэ дуу гаргаж, үүний хажуугаар шинэ цомог дээрээ ажиллаж байгаагаа фэнүүддээ зарласан. 2016 оны 11 дүгээр сарын 17-нд Эминэм анхны цомог болох Infinite-ийн 20 жилийн ойг тохиолдуулж цомогийн Infinite дууг шинэчилсэн хувилбарыг Youtube Vevo суваг дээрээ тавьж, удалгүй 5 хоногийн дараа буюу 22-ны өдөр Partners in Rhyme: The True Story of Infinite хэмээх 10 минут орчмын богино хэмжээний баримтат киноны трейлерийг цацсан.

2017-2019: Revival ба Kamikaze[засварлах | кодоор засварлах]

2020-2023: Music to Be Murdered By ба Curtain Call 2[засварлах | кодоор засварлах]

2024: The Death of Slim Shady (Coup de Grâce)[засварлах | кодоор засварлах]

Эминэм Лайрикол Лимонэйд-ийн Doomsday Pt.2 дуун дээр ажиллаж энэ дуу нь 2024 оны 01 дүгээр сарын 26-нд Youtube-д аудио хэлбэрээр цацагдаж, 03 дугаар сарын 13-нд клип нь тавигдсан. Энэ дуу нь Эминэмтэй удаан хугацааны турш beef-тэй байсан Бензино-ийн Rap Elvis дууны хариу юм.

2024 оны 03 дугаар сарын 19-нд Жимми Киммел-ийн шууд нэвтрүүлгийн үеэр Др. Дре Эминэм энэ жил шинэ цомогоо гаргах бодолтой байгаа гэж мэдэгджээ. 04 дүгээр сарын 25-нд Эминэм Детройт хотноо болсон NFL-ийн 2024 оны драфтын нээлтийн ёслолд Рожер Гүүделл-тэй хамт оролцож үүний зэрэгцээ Эминэм The Death of Slim Shady (Coup de Grâce) гэх нэртэйгээр 12 дах студийн цомогоо зарлаж 2024 оны зун гаргахаар төлөвлөжээ. Цомогийн продюсераар Др. Дре болон The ICU нар ажиллаж байгаа юм байна. 05 дугаар сарын 31-нд удахгүй гарах цомогийн эхний сингл Houdini гэх шинэ уран бүтээл олны хүртээл болоод байна.

Цомог[засварлах | кодоор засварлах]

Үндсэн өгүүлэл: Эминэмийн цомогууд

Студийн цомогууд

  • Infinite (1996)
  • The Slim Shady LP (1999)
  • The Marshall Mathers LP (2000)
  • The Eminem Show (2002)
  • Encore (2004)
  • Relapse (2009)
  • Recovery (2010)
  • The Marshall Mathers LP 2 (2013)
  • Revival (2017)
  • Kamikaze (2018)
  • Music to Be Murdered By (2020)

Хамтарсан цомогууд

  • Devil's Night (Д12) (2001)
  • D12 World (Д12) (2004)
  • Eminem Presents: The Re-Up (Шэйди Рекордс) (2006)
  • Hell: The Sequel (Байд Мийтс Ивил) (2011)
  • Shady XV (Шэйди Рекордс) (2014)

Аялан тоглолт[засварлах | кодоор засварлах]

Бие даасан буюу хувийн

  • The Slim Shady LP Tour (1999)
  • The Recovery Tour (2010-2013)
  • Rapture Tour (2014)
  • Revival Tour (2018)
  • Rapture 2019 (2019)

Хамтарсан

  • Up in Smoke Tour (Др. Дре, Снуп Догг, Айс Кюүб болон бусад) (2000)
  • Anger Management Tour (Лимп Бизкит, Папа Роуч нартай) (2002-2005)
  • The Home & Home Tour (Жэй-Зи-тэй) (2010)
  • The Monster Tour (Рианна-тай) (2014)

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Эминэм – Викимедиа зураг, бичлэг, дууны сан