Шаравтар лидэр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Шаравтар лидэр цэцэг нь Монгол орны эмийн ховор ургамалд тооцогддог.

Лидэр нь шаравтар лидэр, үнэгэн сүүлхэй лидэр гэсэн хоёр зүйл ордог. Гонзгойвтор өндөгөрхүү юм уу, зууван илтсээс тогтсон өдлөг навчистай, тавиас далан см өндөр иш, мөчрийнхөө оройд цайвар шаргал өнгийн баг цэцэг бүхий шаравтар лидэр ургана.

Шар лидэр цэцэгт ургамал нь үндсэндээ алкалоид, навчиндаа гликозид, амин дэм С, цэцгэндээ эфирийн тос агуулсан байдаг. Шаравтар лидэрийн үндсийг дорно дахины эмнэлэгт дотрын зарим өвчин болон халуун намдаах, тайвшруулахад өргөн хэрэглэж иржээ. Энэ ургамлын үндэсний хандыг төлийн уушигны өвчин анагаах, эх малын хаг саатахад хэрэглэдэг.

Тархац[засварлах | кодоор засварлах]

Шаравтар лидэр нь Монгол дагуур, Дорнод, монголын хээр тал, толгодын хажуу, нуур, голын эрэг дагаж ургадаг. Хусан төглийн хормойгоор тааралдана.

Анаагаах ухаанд[засварлах | кодоор засварлах]

Шаравтар лидрийн үндсийг дорно дахины эмнэлэгт дотрын өвчин эдгээх халуун намдаа тайвшруулах зэрэгт өргөн хэрэглэж иржээ. Ургамлын үндэсний хандыг төлийн уушгины өвчин анагаах их малын хага саатахад хэрэглэдэг.