Цэвэлмаагийн Баярсайхан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цэвэлмаагийн Баярсайхан (1962 оны 4-р сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн) Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд.

Намтар[засварлах | кодоор засварлах]

  • 1980 онд Өмнөговь аймгийн 10 жилийн дунд сургууль
  • 1986 онд ЗХУ-ын Москва хотын Эдийн засгийн дээд сургууль Инженер эдийн засагч мэргэжлээр
  • 1989 онд Монгол Улсын Их Сургууль Статистикч эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

  • 1986 - 1989 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн
  • 1989 - 1990 онд Өмнөговь аймгийн Төлөвлөгөө эдийн засгийн хороонд ахлах мэргэжилтэн
  • 1990 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга
  • 1990 - 1992 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд тэргүүн дэд дарга
  • 1992 - 1996 онд Өмнөговь аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогч
  • 1992 онд Өмнөговь аймгийн даргын үүрэг гүйцэтгэгч
  • 1996 - 1998 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга
  • 1996 - 2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2001 - 2004 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багш
  • 2004 - 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
  • 2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008 - 2011 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга
  • 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд
  • 2016-2017 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга.
  • 2020 оны 11-р сараас Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн ахлах зѳвлѳх.