Jump to content

Хог хаягдлын менежмент

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хог хаягдлын менежмент эсвэл хог хаягдлыг устгах нь тэдгээрийг бий болсон цагаас нь эхлээд устгах хүртэл зохицуулах үйл явц, шаардагдах арга хэмжээ багтана. Үүнд хог хаягдлын менежментийн үйл явц, хог хаягдалтай холбоотой хууль тогтоомж, технологи, эдийн засгийн механизмын хяналт, зохицуулалтын хамт хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, боловсруулах, устгах зэрэг орно.

Хог хаягдал нь хатуу, шингэн эсвэл хий байж болох ба төрөл бүрд устгах өөр өөр арга байдаг. Хог хаягдлын менежментэд үйлдвэрлэлийн, биологийн, ахуйн, хотын, органик, био анагаахын, цацраг идэвхт хог хаягдал зэрэг бүхий л төрлийн хог хаягдлыг авч үздэг. Зарим тохиолдолд хог хаягдал нь хүний эрүүл мэндэд аюул учруулах боломжтой. Эрүүл мэндийн асуудал нь хог хаягдлын менежментийн бүх шатны үйл явцтай холбоотой. Мөн үүнд шууд болон шууд бусаар нөлөөлж болно: хатуу хог хаягдалтай харьцах, ус, хөрс, хүнсний хэрэглээний шууд бус байдлаар гэх мэт. Хог хаягдал нь хүний үйл ажиллагаа, тухайлбал, түүхий эдийг олборлох, боловсруулах замаар үүсдэг. Хог хаягдлын менежмент нь хог хаягдлын хүний эрүүл мэнд, байгаль орчин, гарагийн нөөц, гоо зүйд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах бодлоготой.

Хог хаягдлын менежментийн зорилго нь хаягдлын байгаль орчин болоод хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийг бууруулахад оршино. Хог хаягдлын менежментийн томоохон хэсэг нь үйлдвэр, худалдаа, ахуйн үйл ажиллагаанаас үүсдэг хотын хатуу хог хаягдлыг авч үздэг.

Хог хаягдлын менежмент нь улс орнуудын (хөгжсөн болон хөгжиж буй орнууд) дунд янз бүр байдаг; бүс нутаг (хот, хөдөө орон нутаг), орон сууц, аж үйлдвэрийн салбарууд бүгд өөр өөр арга барилыг хэрэгжүүлдэг.