Санхүүгийн хөрөнгө

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Санхүүгийн хөрөнгө гэдэг нь банкны хадгаламж, бонд, компануудын хувь нийлүүлсэн хөрөнгө гэх мэт гэрээний нэхэмжлэлийн дагуу үнэ цэнээс үүсэлтэй биет бус хөрөнгө юм. Санхүүгийн хөрөнгө нь ихэвчлэн түүхий эд, үл хөдлөх хөрөнгө гэх мэт биет хөрөнгөөс илүү хөрвөх чадвартай байдаг.

Санхүүгийн хөрөнгийн эсрэг нь газар, үл хөдлөх хөрөнгө, түүхий эд зэрэг биет хөрөнгө (заримдаа жинхэнэ хөрөнгө гэж нэрлэдэг) болон зохиогчийн эрх, патент, барааны тэмдэг, өгөгдөл зэрэг оюуны өмч зэрэг биет бус хөрөнгө хоёуланг нь багтаасан санхүүгийн бус хөрөнгө юм.

Төрлүүд[засварлах | кодоор засварлах]

Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт (СТОУС)-ын дагуу санхүүгийн хөрөнгө нь дараах байдлаар байж болно:

  • Мөнгө болон түүнтэй адилтгах мөнгө,
  • Өөр аж ахуйн нэгжийн өмчийн хэрэгсэл,
  • Өөр аж ахуйн нэгжээс бэлэн мөнгө эсвэл бусад санхүүгийн хөрөнгийг хүлээн авах, эсвэл өөр аж ахуйн нэгжтэй таатай байж болохуйц нөхцөл дор санхүүгийн хөрөнгө, санхүүгийн өр төлбөрөө солилцох гэрээний эрх,