Рихард Вагнер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Вильхельм Рихард Вагнер (Герман: Wilhelm Richard Wagner, 1813-1883) нь Германы хөгжмийн зохиолч, хөгжмийн удирдаач, театрын найруулагч болон нийтлэлч юм. Европын, ялангуяа германы хөгжмийн соёл, тэр дундаа дуурь, симфоний хөгжилд ихээхэн нөлөө үзүүлсэн томоохон шинэчлэгч.

Рихард Вагнер

Намтар[засварлах | кодоор засварлах]

Рихард Вагнер 1813 оны 5-р сарын 22-нд Германы Лайпциг хотноо Карл Фридрих Вагнерын 10 хүүхдийн отгон нь болон мэндэлжээ. Эцэг нь Лайпциг хотын цагдаагийн ажилтан байсан бөгөөд Рихардыг төрсөний зургаан сарын дараа хижиг өвчнөөр гэнэт нас барж сан гэдэг. Эх Йоханна Розина Вагнер (герман. Johanna Rosina Wagner, 1774—1848) хүнд нөхцөлд 10 хүүхэдтэйүлдсэн байна. Нөхрийнхөө найз жүжигчин Людвиг Гейертэй 1814 онд гэрлэж Дрезден хот руу нүүж түүний харшид амьдрах болжээ. Хожим Вагнер Гейерийг төрсөн эцгээ биш гэдгийг еврей гарвалаар нь мэдэж авчээ.

Гейер дагавар хүүгээ театрт хайртай шигээ хайрладаг байсан ба хүүдээ өөрийн тоглолтуудаа үзүүлдэг байв. Бүр багахан дүрүүдэд тоглуулаад ч авдаг байв. 1820 онд тэрээр хөгжмийн сургуульд латин багшаар төгөлдөр хуур заалгаж сурчээ. Маш сайн түвшинд тоглож чадахгүй байсан хэдий ч театрын найрал хөгжимчидтэй сонсголоороо тоглох болжээ. Хойд эцэг Гейер 1821 онд нас барахад Рихард найман настай үлдэж хоцорсон бөгөөд Гейерийн ах анхааран өөр дээрээ авчээ. Бяцхан Вагнер хүүгийн хөгжмийн боловсрол үлэмж сайжрахын сацуу эмгэнэлт драмын жүжгийн хөгжим бичихийг чармайх болж, 1826 онд Леуболд хэмээх Шекспир, Гёте эмгэнэлт жүжгийн төрлөөр зохиол бичжээ. Вагнер гэр бүлийнхнийхээ ятгалгаар хөгжмийн бүтээлээр дагнах суралцаж эхэлсэн гэдэг.

Лайпциг хот дахь Рихард Вагнерын цээж баримал.

1827 онд Лайпцигт гэр бүлээрээ нүүн ирж, гармоний анхны хичээлээ заалгажээ. 1828 онд Бетховений 7 ба 9-р симфонийг сонссоныхоо дараа 9-р симфоний хөгжмийн найруулгыг төгөлдөр хууран дээр бичсэн нь Рихардад ихээхэн урам зоригийг өгсөн ажээ. Моцартын До минор хөгжмийн бүтээлийг сонсоод дан ганц төгөлдөр хуур хөгжимд зориулсан сонатын бүтээл бичихээр шамдах болсон нь цаашлаад найрал хөгжмийн удиртгал бичихийн эхлэл байлаа.

1831 онд Лайпцигийн Их сургуульд хөгжмийн чиглэлээр суралцаж, 1833-1842 оны хооронд амьдралд нь хэцүү байдал үүссэн тул Вюрцбург хотын театрт найрал дууны багш, Магдебург, Кёнигсберг, Риг хотуудын дуурийн ордонд хөгжмийн найруулагчаар, Норвег улс, Лондон болон Парис хотуудад байхдаа Фауст хөгжмийн удиртгал, Нисдэг Голланд дууриа бичсэн түүхтэй. 1842 онд Дрезден хотод Риенц, сүүлчийн индэр хэмээх гурав дахь дууриа бичиж дуусгажээ. II Фрэдрих Аугуст хааны 1849 оны дөрөвдүгээр сард батлагдсан шинэ үндсэн хуулийг эсэргүүцсэн Оросын анархист үзэлт М. А. Бакунин тэргүүтний тавдугаар сарын бослого дэгдэж Дрезденд эмх замбараагүй байдал үүссэн ба бослогод идэвхитэй оролцсон Вагнер Швейцарийн Цюрих хот руу дүрвэж, тэнд байхдаа 'Нибелунгийн бэлзэг баатарлаг түүхийг харуулсан дөрвөн бүлэгт дуурийнхаа (Рейний алт , Валкир) хоёр дуурь болон Тристиан, Изольда хоёр дуурийг тус тус бичжээ. 1858 оны богино хугацаанд Италийн Венец, Швейцарийн Люцерн, Австрийн Вена, Францын Парис, Германы Берлин зэрэг хотуудаар явж газар үзжээ.

1864 онд II Людвиг хаан Бавари хотыг ивээлдээ авснаар Людвиг хааны эрин үе ирж улс орны байдал тогтворжиж ирсэн үед Вагнер Мюнхен хотноо ирж Нюрнбергийн мэргэжлийн дуучид дууриа бичихийн хажуугаар 'Нибелунгийн бэлзэг дөрвөлийнхөө сүүлийн хоёр Зигфрид, Бурхдын мөхөл дууриудыг бичиж эхэлжээ. 1872 онд Баварийн Байрот хотод байх үедээ буюу 1876 оны 8-р сард 'Нибелунгийн бэлзэг дууриа бичиж дуусгасан түүхтэй. 1882 онд мөн л Байротдоо Парсифаль хэмээх сүүлчийнхээ хөгжимт жүжгийн дууриа бичиж дуусгасан байна. Түүний дараахан буюу 1883 онд бие нь чилээрхсээр Венец хотноо таалал төгсчээ.

Вагнер гэр бүл, найз нөхдийнхөө дунд, 1881 он

Түүний бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Ричард Вагнерийн утга зохиолын өв асар их юм. Түүний урлагийн онол, түүхийн талаархи бүтээлүүд, хөгжмийн шүүмжлэлийн нийтлэлүүд нь хамгийн их сонирхол татдаг. Вагнерийн өргөн хүрээтэй захидал, өдрийн тэмдэглэл, түүнчлэн "Миний амьдрал" дурсамжийн бүтээл хадгалагдан үлджээ. 1849 онд тэрээр "Урлаг ба хувьсгал" (герман. «Die Kunst und die Revolution») хэмээх өгүүлэл бичиж, нийгэм дэх урлагийн үүрэг, байр суурийг тодорхойлсон юм.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]

Дуурь
Хөгжмийн бүтээлүүд
Зурагнууд
Бусад