Леонид Филатов

Леонид Филатов (орос. Леонид Алексеевич Филатов, 1946 оны 12-р сарын 24-нд ЗХУ-ын Татарын БНУ-ын Казань хотод төрсөн-2003 оны 10-р сарын 26-нд ОХУ-ын Москва хотод нас барсан) -зөвлөлтийн бөгөөд оросын театр, киноны жүжигчин. Кино найруулагч, яруу найрагч, нийтлэгч, телевизийн нэвтрүүлэг хөтлөгч. 1995 оны ОХУ-ын Ардын жүжигчин, ОХУ-ын төрийн шагнал 1996 онд хүртсэн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр Казань хотод 1946 онд төрсөн. Эцэг нь -Алексей Еремеевич Филатов (1914—1982), ЗХУ-ын Эх орны дайнд оролцогч; эх нь -Клавдия Николаевна Филатова (1923—2007).

1965 онд дунд сургуулиа төгсөөд Бүх Холбоотын Кино урлагийн улсын дээд сургуулийн /ВГИК/ найруулагчийн ангид орох зорилготой Москва оржээ. Шалгалт амжилтгүй болоод тэрээр Борис Щукины нэрэмжит Театрын сургуульд жүжигчны ангид шалгалт өгч тэнцээд Вера Львова, Леонид Шихматов нарын удирдсан ангид сурч 1969 онд төгссөн байна.

Төгсөөд Л.Филатов Москва хотын Таганка дахь театрт оржээ. Анхны гол дүр- Ведущий — «Юу хийх вэ?/ Что делать?/» жүжиг. «Мастер, Маргарита хоёр», «Тоорын цэцэрлэг /Вишнёвый сад/», «Эрэг дээрх байшин /Дом на набережной/», «Бүсээ бүслээрэй /Пристегните ремни/», «Пугачёв» зэрэг жүжигт тоглосон байна;

Тэрээр 1970 оноос кинонд амжилттай тоглосон байна: «Город первой любви» /Анхны хайрын хот/, «Экипаж», «Женщины шутят всерьёз» /Хүүхнүүд жинхэнээсээ тоголдог/, «Грачи», «Петля», «Из жизни начальника уголовного розыска», «Успех» /Амжилт/ , «Чичерин», «Забытая мелодия для флейты», «Город Зеро», «Благотворительный бал» /Хандивын үдэшлэг/ .

1990 онд өрийн зохиолын дагуу «Сукины дети» /Хөгийн золигнууд/ гэх кино хийж өөрөө нэг дшрийг нь бүтээсэн байна.