Жо Смит

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жозеф Лейнард "Жо" Смит (Англи: Joseph Leynard "Joe" Smith, 1975 оны долоодугаар сарын 26-нд төрсөн) — америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Лос-Анжелес Лейкерс багаас зодог тайлсан тоглогч юм.

1995 оны драфтын №1 эрэмбээр Голден Стэйт Уорриорз багт элссэнээс хойш олон баг дамжсан Смит Чаки Браун, Тони Массенбург болон Жим Жексон нартай ижил түүхэнд бичигддэг.[1]

Смит НБА-д элссэн жилдээ 15.3 оноо, 8.7 бөмбөг авалт дунджилж, шинэ тоглогчдын тавдугаарт эрэмбэлдсэн байдаг. 1996-1997 оны улиралд 18.7 оноо дунджилсан нь шилдэг үзүүлэлт болсон юм.

Холын зайнаас үе үе шиддэг байв. Замналын турш цуглуулсан онооны дундаж, 10.9.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Most Franchises Played For". basketball-reference.com. Sports Reference LLC. Retrieved December 10, 2010.

Холбоос[засварлах | кодоор засварлах]