Jump to content

Ядамсүрэнгийн Үржнээ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ядамсүрэнгийн Үржнээ (1940 онд Москва хотод төрсөн- 2000 онд Улаанбаатар хотод нас барсан) нь Монгол Улсын Төрийн шагналт зураач, уран бүтээлч байв. Анхны Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн хүү.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Улаанбаатар хотын Зөвлөлтийн 1-р дунд сургууль 1959 онд төгссөн. 1970 онд ЗХУ-ын И.Е.Репины нэрэмжит уран зургийн академийг монументаль урлагийн мэргэжлээр төгсөөд Ардын армид цэргийн алба хаажээ

1956 оноос “Элдэв-Очир” кино театрт зураачаар болон Хэвлэл чимэглэлийн газар, В.И.Лениний музей, Хэлмэгдэгсдийн музейд ерөнхий зураачаар ажиллаж байсан.

1995 оноос охиныхоо байгуулсан Дүрслэх Урлагийн “Анима” сургууль, 1999 оноос Кино Урлагийн дээд сургуульд багшилж байсан.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Театр, ардын урлагийн чиглэлээр сүүлийн 30 орчим жилүүддээ Улсын ардын дуу бүжгийн чуулгын концерт, МАХН, МҮЭ-ийн их хурал төрийн концертуудын тайз, хувцасны эхүүдийг хийж байв.

Дүрслэх урлагийн бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Дүрслэх урлаг, чимэх чимэглэх урлаг, зураасан зургаар үндэсний хувцасны цомог, ханын чимэглэл, цаг тооны бичиг, зурагт хуудас хэдэн зуугаар зурж бүтээснийг тоочиж барамгүй юм.

Монументаль урлагийн бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

  • Зөвлөлтийн дайчдад зориулсан “Зайсан” хөшөө
  • В.Лениний музейн фасадын зэс хөөмөл
  • ГХЯ-ны гол шатан дээрх Чингис хааны өнгөт чулуун шигтгэмэл /1993 он/
  • МҮЭСТО-ны Янжинлхамын зээгт наамал

Хэвлэлийн бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

“Пионерийн үнэн”, “Залуучуудын үнэн”, “Новости Монголии” зэрэг хэдэн арван сэтгүүлийн зурагт хуудас, хэдэн зуун чимэглэл, шуудангийн марк, ил захидал зурж бүтээжээ.

Киноны ажлууд[засварлах | кодоор засварлах]

  • “Ардын элч”, “Эргүүн хунгийн домогт” кинонд оролцон тогложээ.
  • “Зэрэг нэмэхийн өмнө” киноны зураачаар ажилласан байна.

Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]

  • Монгол Улсын Төрийн шагнал (1981 он)
  • Хөдөлмөрийн хүндэт медаль
  • Засгийн Газрын хүндэт жуух
  • Ардын хувьсгалын 50, 60 жилийн ойн медалиуд
  • МУЭ-ийн шагнал
  • МҮЭ-ийн хорооны шагнал
  • Зураач Б.Шаравын нэрэмжит диплом

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Үржнээгийн аав нь Монгол улсын ардын зураач Үржингийн Ядамсүрэн.