Цахиагийн Элбэгдоржийн Засгийн газар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

1998 оны 4 сард Мэндсайханы Энхсайханы Засгийн газар огцорсны дараа, 4 сарын 23 нд Цахиагийн Элбэгдоржийг тус улсын Ерөнхий сайдаар сонгож, 10 яам бүхий засгийн газрыг байгуулсан. Гэвч тус засгийн газар 3 сарын дараа огцорч, 6 сар үүрэг гүйцэтгэгч байсны эцэст 1998 оны 12 сард Жанлавын Наранцацралтын Засгийн газарт ажлаа хүлээлгэн өгсөн.

2004 оны УИХ-ын сонгуульд Эх Орон-Ардчилсан холбоо эвсэл 25 суудал авч, МАХН-тай хамтарч эвслийн засгийн газар байгуулахаар тохирч, Цахиагийн Элбэгдорж хоёр дахь удаа Монгол Улсын Ерөнхий сайд болж, эвслийн засгийн газар байгуулсан. 2006 оны 1 сард тус эвсэл задарч, нэг хэсэг нь МАХН-тай хамтарч Миеэгомбын Энхболдын Засгийн газрыг байгуулсан.

Засгийн газар[засварлах | кодоор засварлах]

1998 оны Засгийн газар[засварлах | кодоор засварлах]

Яамдын сайд нар[1][2]
Албан тушаал Сайдын нэр Ажилласан жил Нам
Монгол Улсын Ерөнхий сайд Цахиагийн Элбэгдорж 1998 оны 4 сар - 12 сар МҮАН
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Тогоочийн Лхагва
Дэд бүтцийн хөгжлийн сайд Санжаасүрэнгийн Зориг
Гэгээрлийн сайд Чимэдийн Сайханбилэг
Гадаад харилцааны сайд Ринчиннямын Амаржаргал
Батлан хамгаалахын сайд Ренчинсамбуугийн Одонбаатар
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Норовын Алтанхуяг
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Шаравжамцын Батбаяр
Сангийн сайд Бат-Эрдэнийн Батбаяр
Байгаль орчны сайд Сангажавын Баярцогт
Хууль зүйн сайд Саригийн Батчулуун

2004-2006 оны Засгийн газар[засварлах | кодоор засварлах]

Яамдын сайд нар
Албан тушаал Сайдын нэр Ажилласан жил Нам
Монгол Улсын Ерөнхий сайд Цахиагийн Элбэгдорж 2004 оны 8 сар - 2006 оны 1 сар АН
Шадар сайд Чүлтэмийн Улаан МАХН
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Сангажавын Баярцогт АН
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Пунцагийн Цагаан АН
Батлан хамгаалахын сайд Цэрэнхүүгийн Шаравдорж МАХН
Эрүүл мэндийн сайд Төгсжаргалын Ганди МАХН
Гадаад харилцааны сайд Цэндийн Мөнх-Оргил МАХН
Сангийн сайд Норовын Алтанхуяг АН
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Цэвэлмаагийн Баярсайхан АН
Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Гаваагийн Батхүү АН
Байгаль орчны сайд Уламбаярын Барсболд МАХН
Барилга, хот байгуулалтын сайд Нямжавын Батбаяр АН
Түлш, эрчим хүчний сайд Түвдэнгийн Очирхүү МАХН
Үйлдвэр, худалдааны сайд Сүхбаатарын Батболд МАХН
Хууль зүй, дотоод хэргийн сайд Сундуйн Батболд МАХН
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Дэндэвийн Тэрбишдагва МАХН
Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд Ухнаагийн Хүрэлсүх МАХН
Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд Дамбийн Дорлигжав АН

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Монголын Үнэн, сонин (1998/05/01). "Таван яамны сайдыг томилов". Монголын Үнэн сонин. p. 1. {{cite news}}: Check date values in: |date= (help)
  2. "БШУЯ". 100.edu.mn. Retrieved 2024-05-16.