Зүүнбүрэн сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Зүүнбүрэн сум
ᠵᠡᠭᠦᠨᠪᠦ᠋ᠷᠢᠨᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Сэлэнгэ
Байгуулагдсан1924 он
Газар нутаг
  Нийт1,204.94 км2 (465.23 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,977
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Зүүнбүрэн нь Сэлэнгэ аймгийн сум юм. Энэ сум нь 3 багт хуваагддаг нь: 1.Жаргалант 2.Бэлчир 3.Мангирт юм. Хүн амын тоо нь 3000 орчим. Аймгийн төв Сүхбаатараас 48 км зайтай. 3 Сумтай хэл залган оршдог нь: 1.Шаамар 2.Цагааннуур 3.Хушаат

Түүх[засварлах | кодоор засварлах]

Эрдэнэ вангийн хошуу:

Халхын зүүн гарын Абатай сайн хааны ач Оргудай номчийн хүү Даш хунтайж Сэлэнгэ мөрнөөр нутаглаж байсан бөгөөд 1666 онд оросууд Цөхийн адагт Сэлэнгийн шивээ байгуулсныг эсэргүүцэн Орост элч томилж байжээ. 1688 онд Зүүнгарын Галдан бошигтын цэрэгт Түшээт хаан Чахундоржийн тэргүүлсэн Халхын зүүн гарын цэрэг ялагдахад албат ардыг аван нутгийн хойд зүгт зайлан сууж, Орост түр дагаж байгаад 600 орчим өрх албатаа дагуулан 1693 онд Чин улсад дагаар ирсэнд хойтон жил нь (1694) Энх-Амгалан хаан түүнийг засаг, тэргүүн зэрэг тайж болгож хошуу захирах тамга олгов.

Эндээс тус хошуу нь Чин улсын харьяаны Гадаад Монголын Халхын хойт замын Хан уулын чуулганы дундад зүүн адгийн хошуу нэртэй болов. Хошууны нутаг нь зүүнш Уялга гол, өмнөш Банхи уул, баруунш Салуужин гол, хойш Цагаан ус, зүүн хойш Буурын голд зах нийлнэ. 1755 онд Халх монголд Чин улсын эсрэг бослого хөдөлгөөн дэгдэх үеэр анхны засаг Цэрэнжавыг залгамжилсан түүний хүү засаг, тэргүүн зэрэг тайж Цэвэгжав Цөхийн байшингийн захирагчаар дамжуулан Орост дагаар орох хүсэлт гаргаж байв.

Засаг ноёдын үе залгамйжлал

Цэрэнжав Засаг, тэргүүн зэрэг тайж 1694-1718
Цэвэгжав Засаг, тэргүүн зэрэг тайж 1718-1762
Ринчендорж Засаг, тэргүүн зэрэг тайж 1762-1793
Цэвээндорж Засаг, тэргүүн зэрэг тайж 1793-1815
Намжилдорж Засаг, тэргүүн зэрэг тайж 1815-1841
Цэрэндэндэв Засаг, тэргүүн зэрэг тайж 1841-1886
Мижиддорж Засаг, тэргүүн зэрэг тайж 1886-1892
Намсрай Засаг, тэргүүн зэрэг тайж. 1911 оноос жүн ван, 1919 оноос хошой чин ван 1892-1923

Манжчин улс Монголд өөрийн ноёрхолоо бүрэн тогтоохын тулд хуучин хошуудыг жижиглэн 1691 онд 37 хошуу, 1760 онд 86 хошуу болгон бутарган засаг захиргааны шинэ зохион байгуулалт хийхэд Түшээт хан аймгийн хойт хязгаар нутаг нэгэн хошуу болсон нь одоогийн Сэлэнгэ түмний нутаг Эрдэнэ вангийн хошуу юм. Хошуу ноён Намсрай 1911 оноос Богдын дэргэд шадарлан суух болсон тул хошууны хэргийг ноён туслах, захирагч, мээрэн залан зэрэг таван түшмэл, зургаан сараар ээлжлэн захирч байжээ.

Хошууны ноён гүн Намсрай нь Манжийн Сандо /Сандуй/ амбаныг хөөхөд идэвхтэй оролцсон учраас Богд хааны зарлигаар 1912 онд үе улиран Эрдэнэ цол төрийн Жүн Ван, улбар шар жолоо, Шадар сайд шүүх яамны тэргүүн тушаалд томилогдсон бөгөөд 1919 он хүртэл  алба хашиж байжээ. Энэ үеэс хойш энэ хошууг Эрдэнэ вангийн хошуу хэмээн нэрлэсэн байдаг.

Тамгын газар нь одоогийн Цагааннуур сумын нутагт нуурын хоолой, энэ хошууны Сэлэнгийн эрэг дээр байсан хүрээнээс баруун өмнө тийш 3 км газар гэр байшинтай байжээ. Хошуу нь дотроо 6 сум, хэд хэдэн шавь отог захиргааны нэгжтэй байв.

1 .Гол сум нь нуурын өмнө Ноён уулын ар өвөр, Гангат Ар сүүж, Ар тойлбо хавиар  нутаглана.

2. Баруун хамжаа сум нь Шүрэн Сангалт Мангантайн гол орчим

3. Зүүн хамжаа нь Оргихын гол орчим

4 .Эрх сум  нь Далт цагаан арлаас баруун тийш Тийрэг гол хүртэлх нутаг

5. Илдэн сум  нь Зүүнбүрэн сум Орхон Сэлэнгийн хоорондхи хөндий

6. Зүүн сум  нь Ерөө голын адаг

7. Ламхайн шавь  нь одоогийн Цагааннуур сумын Хуурч, Цоорч, Боргио, Бор бэлчир нуурын хойд тал

8. Нинжидолби Номунханы хийд ламын шавь нь мөн сумын Товхон хан уулын өвөр Оргихын голын адаг Чандагатайн гол

9. Богдын шавь нь Амарбаясгалант хийд Орхон, Цагаантолгой, Хушаат, Энхталын нутаг

10. Дарь эх ламын шавь нь одоогийн Номгон тосгоны  хойт Найдаг уулын орчимоор

11. Хүүхэн хутагтын шавь нь /Баянгол сум, Хараа голын саваар тус тус  нутаглаж байжээ.

1923,1924 оноос хошуу баг, сумыг ван гүн хутагт хувилгаадын нэрээр нэрлэхгүй болгоход Сумъяа бэйсийн хошууг Их түшиг сум, Эрдэнэ вангийн хошууг 10 сум болгож 1.Товхонхан, 2. Цагааннуур, 3.Эрх жаргалан, 4.Баян –Эрхэт, 5.Орхон, Шаамар, 6.Дэлгэр буурал, 7.Ерөө мөөл, 8.Орхон нутаг, 9.Эрхэт ноён хонгор, 10.Хушаат сум гэж нэрлэж хошууны хурлаар тус хошууг Бүрэн хан уулын хошуу гэж нэрлэн сумдын нэрсийг баталж Зүүнбүрэн хан уулын хошууны анхны засаг даргаар Бат-Очир заланг сонгон хошууны тамгыг нутгийн төвийг харгалзан Баян-Эрхэт сумын нутаг Норовбанзад гэдэг газар буулган төвлөрүүлж, Алтанбулаг хотыг гурван хороотойгоор зохион байсан түүхтэй.

Зүүнбүрэн (Коминтерн) 1. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум. Сумын төв нь Жаргалант. 2. 1930 онд Коминтерны нэрэмжит сангийн аж ахуй байгуулагдсан. 1933 онд Монгол Ардын хувьсгалт намаас САА-г ашиггүй ажилласан хэмээн САА-г татан буулгах шийдвэрийг намаас гаргав. Үүний улмаас “Коминтерн”-ы САА татан буугдсан. БНМАУ-ын СнЗ-ийн тэргүүлэгчдийн 1943 оны 4-р сарын 2-ны өдрийн хамтарсан хуралдаанаар станцыг татан буулгаж САА болгох тухай 30\36-р тогтоолоор баталжээ. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1956 оны 7-рсарын 27-ны өдрийн 102 дугаар Зарлигаар Сэлэнгэ аймгийг татан буулгахад Төв аймагт шилжжээ. БНМАУ-ын АИХ ын Тэргүүлэгчдийн 1959 оны 12-р сарын 31-ний өдрийн 222 дугаар 29 Зарлигаар Сэлэнгэ аймгийн дахин байгуулахад Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум болжээ. 3. 4. Боогма хэмээн газар төвлөрсөн. 5. Сумын дарга нар: Санжаажав, П.Цогтзанаа, Х.Дашдондов, Б.Төмөрчөдөр, Д.Ламжав, Д.Чулуун, Ц.Шагдарпүрэв, Л.Нарангэрэл, М.Доржсүрэн, Б. Төмөр-Очир /1992-1996/, Ц.Лхагважав, Б.Доржпүрэв /1996-2000/, Ц. Батжаргал /2000-2004/, М.Доржсүрэн /2004-2008/, Б.Батчулуун /2008 оноос хойш/ 6. 1961 онд тус САА нь газар тариалангийн 5 бригад, эрдэнэ шиш жимс жимсгэний 2 салааны 136 байнгын ажилтантай байсан бөгөөд, 2500 га талбайг 600 тн бууц, 15 тн сангасаар бордож Орхон-Мельнопусь-63, Лютесценьс-62 сортын улаан буудай, Раный-1 сортын эртний байцаа, бессноский сортын сонгино, Берлинхенгейн сортын төмсний үрээр тариалж байжээ. 1933 онд 702 өрх, 2600 хүн, 60.2 мянган малтай байжээ. 120 мянган га нутаг дэвсгэртэй, 2468 хүн амтай, 63.9 мянган малтай, Газар тариалан, МАА, үйлдвэрлэл эрхэлдэг байв. Аймгийн төвөөс 50 км зайтай, Чацаргана тариалалтыг түлхүү хөгжүүлж байгаа. Зүүнбүрэн сум 2010 оны байдлаар 1204.9 км2 газар нутагтай, 3 багтай, 2.7 мянган хүн амтай, 900 өрхтэй, 16,2 мянган га тариалангийн талбайтай, 57.7 мянган малтай болжээ. 7. Анх байгуулагдах үедээ Сэлэнгэ нэртэй байсан боловч, 1945 оноос Зүүнбүрэн гэж нэрлэх болжээ. 1967 онд Шаамар сум, Найрамдал нэгдэл татан буугдаж мал, хөрөнгө, газар нутаг нь Зүүнбүрэнгийн САА-д шилжин ирсэн байна. 8. Уваши Мэргэдийн унаган нутгийнхны хураангуй шастир, Ө.Бавуу, УБ, 2004. Сэлэнгийн түүхийн товчоо, Ө.Бавуу, Сүхбаатар, 2001он.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.