Жон Локк

Жон Локк (англи. John Locke, 1632 оны 8-р сарын 29-нд төрсөн-1704 оны 10-р сарын 28-нд нас барсан)- либерализм болон эмпиризмын эцэг гэдгээр нь өргөн мэддэг, Английн философич, сурган хүмүүжүүлэгч. Гэгээрлийн зууны хамгийн нөлөө бүхий сэтгэгчдийн нэг.

Түүний санаа нь танин мэдэхүй, улс төрийн гүн ухааны хөгжилд асар их нөлөө үзүүлсэн. Түүнийг соён гэгээрүүлэгчийн хамгийн нөлөө бүхий сэтгэгч бөгөөд либерализмын онолчдын нэг гэж олон нийт хүлээн зөвшөөрдөг. Локкийн захидлууд Вольтер, Руссо, Шотландын гэгээрлийн зууны олон сэтгэгчид, Америкийн хувьсгалчдад ч нөлөөлсөн юм. Түүний үзэл Америкийн тусгаар тогтнолын Тунхаглалд ч тусгагдсан байдаг.

Локк нийгмийн гүн ухаанд Томас Хоббс (англи. Thomas Hobbes; 1588—1679)-ын байгалийн улс байгуулагдахаас өмнөх төлөв байдлын тухай "Бүхний эсрэх бүх нийтийн дайн" (латин. Bellum omnium contra omnes) үзэл санааны өөр хувилбарыг боловсруулж, засаг захиргаа иргэдийн зөвшөөрлийг авч, амьдралын жам ёсны эрх, эрх чөлөө болон эд хөрөнгө хамгаалсан тохиолдолд л засгийн газар хууль ёсны болно гэсэн өөрийн нийгмийн гэрээний онол болгон танилцуулсан. Хэрэв ийм зөвшөөрөл өгөөгүй бол иргэд бослого гаргах бүрэн эрхтэй гэжээ.