Дэжидийн Жигжид

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дэжидийн Жигжид
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилнайруулагч
ХүүхэдЖ.Биндэр

Дэжидийн Жигжид (1919 онд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг Зөөлингийн хүрээ хэмээх  газар төрсөн-1989 онд нас барсан) - БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын Жүжигчин, УГЗ, XX зууны манлай кино найруулагч.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр багадаа өнчирч эх Дэжидээрээ овоглох болсон байна. Рэнчинлхүмбэ сумын бага сургууль төгссөний дараа 1931-1937 онд Улаанбаатарт Багшийн сургуульд суралцжээ.

Монгол кино үйлдвэр”-т 1937 онд орж зөвлөлтийн мэргэжилтэн С.В.Гусев, А.А.Лебедев нарыг дагалдан зураглаачийн мэргэжилд суралцаж, уг үйлдвэрт зураглаач, найруулагчаар нас бартлаа тасралтгүй ажиллан, үндэсний кино урлагийн гал голомтыг үүсгэлцэж, авьяас билгээ энэ урлагт зориулсан байна. Д.Жигжид 1939 онд “Шинэ Улаанбаатар” баримтат киноны зураг авч уран бүтээлийн гараагаа эхэлсэн байна.

Анх Б.Дэмбэрэлийн хамт “Морин цэрэг-танкист”, “Цогт тайж”, Д.Ганжуур, Б.Дэмбэрэл нартай “Шинэ жил”, “Гэм нь урдаа”, “Манай аялгуу”, өөрөө дангаараа “Сэрэлт” зэрэг уран сайхны киноны зургийг авчээ. Мөн “Ардын элч”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Үер”, “Өглөө”, “Хүргэн хүү”, “Тэмцэл”, “Хөх ногооны униар”, “Ард Аюуш” гэхчлэн уран сайхны олон киног найруулсан байна. Үргэлж шинийг санаачлагч, эрэлхийлэгч, түүх хувьсгалын сэдэвтэй кино бүтээхдээ илүү чадамгай агуу уран бүтээлч байжээ.

Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]

Баримт[засварлах | кодоор засварлах]

Хүү Ж.Биндэр нь кино найруулагч. Нийт 11 хүүхэдтэй.