Дамдинжавын Түвшинжаргал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дамдинжавын Түвшинжаргал нь Монгол улсын ардын жүжигчин цолтой, уртын дуучин.

"Хүч" спорт хороонд харьяалагдаж ахуйдаа 3 удаа улсын аварга цол хүртсэн жүдоч.

МУГЖ Д.Түвшинжаргал нь 1957 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг Цагаан-Овоо хэмээх газар төрсөн юм.

1982 оноос УАДБЧ-д уртын дуучнаар орж, төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Н. Норовбанзад, МУГЖ Ж. Дорждавга, Б. Лхамжав нараар уртын дуу заалгаж явжээ.

Монголын улсын гавьяат дуучин Түвшинжаргалын Баясгалангийн аав гэдгээр нь монгол түмэн мэддэг.

Д.Түвшинжаргал нь Монгол улсын уртын дуучдын уралдаан, монгол туургатны уртын дууны уралдаануудад тэргүүн шагналууд, Дэлийн Залуучууд Оюутны XIII их наадмын хошой алтан медалиудтай.

Ардын жүжигчин цолоор уртын дууч Д.Түвшинжаргал шагнагдлаа