Даваасүрэнгийн Отгонжаргал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Боржигон овогт Даваасүрэнгийн Отгонжаргал -Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Жүжигчин Д.Отгонжаргал нь 1983 оны 12 сарын 22-нд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн. Түүний эцэг Бадарчийн Даваасүрэн, эх нь эмч мэргэжлтэй Тэрбиш. Д.Отгонжаргал нь 3 эгч, 2 ахтай айлын отгон хүүхэд. эцэг нь бага 3 настайд нь нас барсан байна.

Дархан-Уул аймагт арван жилийн боловсрол эзэмшсэн. 2006 онд СУИС-д  дуурийн гоцлол дуучны мэргэжлээр суралцжээ. 2009 онд Улсын Филармонийн гоцлол дуучнаар ажиллаж эхэлсэн.

Сонсогч түмний сонорыг мялааж, сэтгэлд хүрсэн түүний уран бүтээлээс дурдвал “Миний ээж тэмээчин”, “Хун галуу”, “Өнө мөнх орон” гэх мэтээр үргэлжилнэ. Ану хатны дүрийг түүхэн кинонд өөрийн төрхөөр мөнхөлсөн.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

ЗОХИОЛЧ Б.ШҮҮДЭРЦЭЦЭГИЙН ОХИД ТОГЛОСОН “АНУ ХАТАН” ТҮҮХЭН УРАН САЙХНЫ КИНОНЫ ТУХАЙ 24 БАРИМТ

Түүхэн киноны Ану хатны дүрд дуучин Д.Отгонжаргал тоглоно

Дуучин Д.Отгонжаргал Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо