Гадаргын таталцал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гадаргын таталцал гэдэг нь хөдөлгөөнгүй шингэн гадаргуу байж болох хамгийн бага гадаргын талбайтай болтлоо агших хэлбийлтийг хэлнэ. Гадаргын таталцал нь сахлын хутга, шавж (жишээ нь, усны гүйгч гэх мэт) зэрэг уснаас илүү нягттай биетүүдэд огт живэхгүйгээр усны гадаргуу дээр хөвөх боломжийг олгодог зүйл юм.

Шингэн агаарын зааг дээр, агаар дахь молекулуудын хоорондох таталцалаас шингэн төлвийн молекулууд хоорондоо илүү их таталцдаг учраас гадаргын таталцал үүсдэг.

Оролцох үндсэн хоёр механизм байдаг. Нэг нь гадаргуугийн молекулуудын дотогш чиглэсэн хүч бөгөөд энэ нь шингэнийг агшихад хүргэдэг. Хоёр дахь нь шингэний гадаргуутай параллель шүргэгч хүч юм. Энэхүү шүргэгч хүчийг гол төлөв гадаргуугийн таталцал гэж нэрлэдэг. Үүний нийт нөлөө нь шингэн гадаргуу дээр нь сунгасан уян мембран бүрхсэн мэт төлөвтэй байдаг. Гэхдээ уян харимхай мембраны таталцал нь мембраны хэв гажилтын хэмжээнээс хамаардаг бол гадаргуугийн таталцал нь шингэн-агаар эсвэл шингэн-уурын заагийн салшгүй шинж чанартай байдаг тул энэ зүйрлэлийг хэт чухалчлан авч үзэж болохгүй.

Устөрөгчийн холбоогоор дамжуулан усны молекулууд бие биедээ харьцангуй их татагддаг тул усны гадаргуугийн таталцал бусад шингэн төлвийн материалуудтай харьцуулвал илүү өндөр байдаг (20 хэмд метр тутамд 72.8 миллинютон (Н) ). Гадаргуугийн таталцал нь капиллярын үзэгдлийн чухал хүчин зүйл юм.

Гадаргуугийн таталцал нь нэгж зайд ногдох хүч эсвэл нэгж талбайд ногдох энергийн хэмжээстэй байдаг.