Багш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Багш гэж эрдэм ном зааж сурган хүмүүжүүлэгч (educator) хүнийг хэлнэ.

Түүхэн тойм[засварлах | кодоор засварлах]

Багш хүн бол өсвөр залуу үеийг хүн төрөлхтний олон зууны туршид хуримтлуулсан эрдэм мэдлэгийн их сантай танилцуулдаг хүн юм. Тиймээс ч багшаар эрдэм ном заалгаагүй хүн гэж бараг үгүй билээ.

Монгол оронд 1921 оны хувьсгал гарахаас өмнө гэрийн багш нийтлэг байсан бөгөөд хөвгүүд сүмд шавилан суух зэргээр эрдэм номд суралцдаг байв. Говийн их догшин Ноён хутагт Данзанравжаа хүүхдийн дацан байгуулж хөвгүүд охидод эрдэм зааж байжээ.

Ардын засаг ялсан цагаас эхлэн Монгол улс эрдэм боловсролд онцгой анхаарч анхны сургуулиудыг байгуулах ажлыг эрчимжүүлж эхэлсэн. Ингэснээр багшлах боловсон хүчнийг албан ёсоор бэлтгэх эх суурь тавигдсан. 1922 онд түр дамжаа курсээр багш нарыг бэлтгэж эхэлсэн. Монгол Улсад багш бэлтгэн ирсэн ууган сургууль бол МУБИС буюу хуучнаар УБДС "Багшийн дээд сургууль", УБИС " Багшийн их сургууль" юм.

1982 онд батлагдсан Ардын боловсролын хууль бусад баримт бичигт багш сурган хүмүүжүүлэгчдийн талаар онцгой анхаарсан байдаг аа.

Багш нарын баяр[засварлах | кодоор засварлах]

Монгол улсад 1966 оноос эхлэн жил бүрийн 2 дугаар сарын эхний долоо хоногийн Ням гарагт "Багш нарын өдөр"-ийг тэмдэглэдэг уламжлалтай байв.

Жил бүрийн 10 сарын 5-ны өдрийг ЮНЕСКО-гоос Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан. Монгол улс 2013 оны 412  дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн  10 сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсан юм. Багш нарын баярын өдрийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг.

Зохиол бүтээлд[засварлах | кодоор засварлах]

"Шинэ үсгийн багш" кино

Б.Цэгмэд "Анхны багш" ном

гмэд "Анхны багш" ном

Ш.Сүрэнжав "Багш" найраглал

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн шилдэг багш